Өрөө ба бүс
Давхар, өрөө, гадаа орчны аль хэсгийг хамруулах вэ? Сүлжээ болон тэжээлийн боломжийг газар дээр нь эсвэл зурагт тулгуурлан шалгана.
Байшин, олон өрөө
Олон өрөөний хэрэгцээг нэг дор төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлэх хүрээг тохиръё. Өрөө бүрийн төхөөрөмж, сүлжээ, удирдлагын шаардлагыг тусад нь шалгана.

ХЭРЭГЦЭЭГЭЭ ТОДОРХОЙЛОХ
Давхар, өрөө, гадаа орчны аль хэсгийг хамруулах вэ? Сүлжээ болон тэжээлийн боломжийг газар дээр нь эсвэл зурагт тулгуурлан шалгана.
Халаалт, гэрэлтүүлэг, хаалга болон бусад системийн загвар, холболтын нөхцөлийг тулгана.
Хэн, ямар төхөөрөмжөөр, ямар үйлдэл хийхийг тодорхойлно. Апп, hub болон платформын дэмжлэгийг загвар тус бүрээр шалгана.
Aqara гэсэн нэр нь бүх платформтой ажиллана гэсэн баталгаа биш. Яг загвар, аппын бүс, hub, сүлжээ, цахилгаан тэжээл ба утасны нөхцөлийг хамтад нь шалгана.
Хэрэгцээ, нийцэл баталгаажаагүй үед төхөөрөмжийн жагсаалт, хэмнэлтийн хувь болон нийт үнийг урьдчилан амлахгүй.
Өрөө, хэрэглэх нөхцөл, одоо байгаа төхөөрөмжөө тайлбарлана. Хүсэлтийн дугаар гарсны дараа хүлээн авсанд тооцно.
Яг загвар, нэмэлт хэрэгсэл, hub, бүс ба суурилуулалтын нөхцөлийг тодруулна.
Төхөөрөмж, тоо ширхэг, тохиргоо, хүргэлт болон суурилуулалтын ажлыг тусад нь тодорхойлно. Суурилуулалт зөвхөн тохиролцсон бол багтана.
Каталогийн бодит бүтээгдэхүүн, үнэ. Эдгээр нь энэ төлөвлөгөөнд багтах баталгаажсан бүрдэл биш; сонгосон хэрэглээнд тохирох эсэхийг тодруулна.
Хүсэлт илгээх, утсаар ярих эсвэл и-мэйлээр холбогдох сонголттой. Онлайн хүсэлт нь захиалга эсвэл төлбөр биш.
Зөвлөгөө авах