CM5600 нь нунтаг кофегоор Espresso болон сүүтэй кофе бэлтгэх, сүүг автоматаар хөөсрүүлэх боломжтой кофены машин юм. Espresso, Americano, Latte, Cappuccino зэрэг ундааг мэдрэгчтэй самбараас сонгож бэлтгэх бөгөөд халуун ус гаргах, сүү хөөсрүүлэх сувгийг автоматаар зайлах үйлдэлтэй. 1.5 литрийн салдаг усны сав, аяга бүлээсгэх дээд тавцан, өндрийг нь тохируулах аяганы суурь нь өдөр тутмын хэрэглээг хялбарчилна.
20Bar усны насос - Кофег даралтаар хандлах зориулалттай.
Автомат сүү хөөсрүүлэлт - Latte, Cappuccino зэрэг сүүтэй кофе бэлтгэнэ.
Ундааны сонголт - Espresso, Americano, Latte, Cappuccino зэргийг самбараас сонгоно.
Халуун ус гаргах үйлдэл - Кофе бэлтгэхээс гадна халуун ус авах боломжтой.
Урьдчилан норгох горим - Хандлахын өмнө нунтаг кофег жигд чийглэнэ.
NTC температурын хяналт - Хандлах үеийн усны температурыг хянаж тохируулна.
Сүүний сувгийн автомат зайлах горим - Цэвэрлэгээний товчоор сүү хөөсрүүлэх сувгийг усаар зайлна.
1.5 л салдаг усны сав - Усыг нэмж дүүргэхэд хялбар.
Аяга бүлээсгэх дээд тавцан - Кофе хийхийн өмнө аягаа бүлээсгэж болно.
Өндөр тохируулах аяганы суурь - Өөр өөр өндөртэй аяга байрлуулахад тохируулна.